2010-10-19
Миний залуу нас бардамхан байтугай
Яруу найрагч Ц. Хулангийн бас нэгэн шүлгийг оруулахаар шийдлээ. Нэрнээс нь авхуулаад хольж солих асуудал гаргасан байж магадгүй шүү. Тийм бол залруулж өгөөрэй. Учир нь бас л 9 жилийн өмнө цээжилж байсан. Одоо бол цээжилж байсан номных нь нэрийг ч санадаггүй тийм нэг шүлэг.

Миний залуу нас бардамхан байтугай

Сайхнаас сайхан ганц шүлэг чихрийн цааснаа биччихээд
Салхинд гэнэт алдчих мэт араас чинь би гүйнэм
Залуу нас минь халуухан үе минь түр хүлээ
Задгай инээд илхэн сэтгэл минь яльгүйхэн хүлээ

Залуу юм даа алдах л байлгүй гэж
Занаж анаж хэн нэг нь дэмий үг чулуудна
Заамдаж аваад дайснаа гэнэт өрөвдөх мэт
Зайлуул гээд тэр үгийг нь тэгтлээн би үл тооно

Хоосон магтаалд шувуу шиг хөөрч
Ховын хар үгэнд цэцэг шиг гундавч
Хоргой даалимбаны алинд нь ч өнгө үл дарагдах
Хорин хэдэн нас минь түр хүлээ, жаахан хүлээ

Сүй тавьсан бөгж шиг мөнгөн тойрог саран доорх
Сүү амтагдсан хаврын тэнгэр шиг залуу насаа
Амтай болгонд хэлүүлж бардаггүй хөөрхий насаа
Амьтай бүхнээс өмгөөлье гэсиймаа

Алдар зэм хоёрын завсраар сум шиг харвасан
Алдхан бие зурвасхан нэр минь ч байтугай
Алдаан дээр минь ч гэсэн монгол улс тогтдогсон
Алив миний залуу нас бардамхан байтугай

Хөндлөн гулд Өндөрхааны гудамжинд
Хөглөж явсан чойномын алдаа залуу нас нь байсан юм
Хөлчүүрхэж бичсэн шүлгээ хам хумхан өвөртлөхөд
Хөвчин их улсынх нь гуниг элгэнд нь мэгшиж байсан

Явлаа гээд Гагарины залуу нас хөлгийн бүхээгнээс инээж
Яллаа гээд Дандарын залуу нас нуувчин дотроос уйлавч
Ял гавьяагаар дутаагүй нас минь эх орныхоо төлөө
Ямар үнэ төлснөө тооцож үзээгүй юм шүү

Хөгшин Английг Битлз тэнд эстрадаар тэглэсэн
Хөмсөг нүдээрээ залуухан Цогзолмаа эрчүүдийг энд дэглэсэн
Одтой тэнгэр талын хүү Батбаяр
Олон японыг тэнд хэвтээгээр нь нар харуулсан

Онгирохгүй яадаг юм миний залуу нас

Хэрсүү уяхан Жанцанноровын гуниг зуусан аялгуу юм чи миний залуу нас
Хэнэггүй дампуу Болд-Эрдэнийн минь уйлж бичсэн шүлэг юм чи миний залуу нас
Ононгийн шугуйн Эрдэнэбаавайн асгарууланхан дуудсан
Олон олон наран тогоруу миний залуу насаа

Аргамагын дээд ажнайг илжиг гэж мэдэх зөрүүдхэн насаа хайрлахтун
Айлын гоё эхнэрийг урвуулж мэдэх тэнэгхэн насаа хайрлахтун
Цэцэг цэцэгсийн нүдэн дээр үнсдэг гэгээхэн насаа хайрлахтун
Чиний л төлөө үхье гэж хэнд хэлдгээ ч бүү мартахтун

Хашир, хэрсүү, тэвчээртэй буурал орчлонгоос
Халуун хоёр алгаа тосоод гуйж аваагүй юм шүү
Алив миний залуу нас бардамхан байтугай
Ауга монголын залуу нас алдахаасаан бүү айтугай

Нээрээ л залуус минь залуу нас нэг л заяах болохоор хаана юу хийж явна яг л тэр газраасаа, яг одооноос эхлэн зорилготой тэмүүлэлтэй байж ихийг хийж бүтээцгээе!!!

Бичсэн: StarLight | цаг: 11:02 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(22)
Сэтгэгдэл:


хүүдээ бичсэн шүлгийг нь бүтэн эхээр нь тавьж өгөөч тэгэх үү.
Бичсэн: Мэри (зочин) цаг: 22:51, 2014-07-08 | Холбоос | |


Анхаад
Хайсан зүйлээ олсон бол болж дээ. Би ч бас энэ шүлгэнд дуртай. Харин Ноёд офицерууд-ын хувьд гэвэл би нэт-ээс л хайж үзлээ. Одоогоор олоогүй л байна. Олбол заавал оруулна аа.

Зочинд
Би ч бас энэ шүлгийг арван жилийн урлагийн үзлэгээс эхлээд хонхны баяр, их сургуулийн урлагийн наадам энээ тэрээ гээд бас бус газар уншиж байсан. Харин энд ирсээр бол хүн амьтанд уншиж өгөөгүй л явна даа(блогчидоо эс тооцвол).
Бичсэн: StarLight цаг: 22:16, 2011-11-15 | Холбоос | |


Маш их баярлалаа. би бас олон жил хайсаан. дутуу бүдэг мэддэг байлаа. Ц. Хулангийн 2009 он уу 2010 оны Болор цом билүү тэнд уншсан багш нарын тухай шүлэг бий. тэрийг олж өгөөч. танд үнэхээр баярлалаа. би Энд байгаа Монголчууддаа Улс тунхагласны 87 жилийн ойн баяраар уншиж магнайг нь хагартал баярлуулна аа. Эх орон минь бадартугай
Бичсэн: Зочин цаг: 14:42, 2011-11-15 | Холбоос | |


Ашгүй дээ, би энэ шүлгийг бараг 2 жил хайж байна. Маш их баярлалаа. гүйцэд уншсан чинь нүд чийгтэээл явчлаа ккк. Боломжтой бол Ц.Хулангийн Ноёд офицерууд гэдэг шүлгийг оруулаад өгөөч. Би хайгаад хайгаад олохгүй л явна. баярлах
Бичсэн: Анхаа (зочин) цаг: 17:59, 2011-07-09 | Холбоос | |


Сайн гээд хайгаад явах нь ч хаашаа юм бэ. Гэхдээ хааяахан найзуудтайгаа уулзахаараа өгсөнийг нь буцаадаг аа л болихоос доо. ккк
Бичсэн: StarLight цаг: 03:21, 2010-10-20 | Холбоос | |


chiigend arhi sain
unen. manai eejiin duu leningradad surj baisii. ter arhi uusan, 1 naiz n ugui. ugaagui n uhsen shd
Бичсэн: Gishuut цаг: 03:14, 2010-10-20 | Холбоос | |


Баярлалаа. Эрч хүч орж байна. Ер нь харьж унтахаа болилоо. За за саяных бол наргиа байлаа. Бага унтах бол яахав дээ байх л зүйл. Харин огт унтахгүй бол маргаашийн бүтээмж бараг далан хувь буурч байх шиг санагдаад байдаг юм аа.
Бичсэн: StarLight цаг: 03:12, 2010-10-20 | Холбоос | |


noir hamaagui ee. ihiig butee. тэврэлт
Бичсэн: Gishuut цаг: 03:09, 2010-10-20 | Холбоос | |


Аан тийм үү? Би ч ер нь сөжү уугаагүй ээ. Харин чийгэнд сайн гэхээр нь шар айраг л хааяа ууж байгаа. Лондон жинн, рот архины талаар бол дуулаач үгүй юм байна. Хэр вэ? Ингэхэд чийгэнд архины төрлийн юм сайн гэж үнэн үү?
Бичсэн: StarLight цаг: 02:50, 2010-10-20 | Холбоос | |


Хөөх нээрээ бараг 04 цаг болох гэж байгаа юм байна шүү дээ. Ингэсгээд харьж унтая даа. Аая нэг л их албан байдлаар бичиж байх шив. Гэхдээ аль болох товчилсон, энд тэндээс хуулбарласан монгол биш монгол үг хэрэглэхгүйг хичээнээ. Бусад блогчид/энэ үгийг харин монгол хэлээр яг юу гэж бичихээ сайн мэдэхгүй л байна/ маань ч бас тэгээсэй гэж уриалах байна.
Бичсэн: StarLight цаг: 02:47, 2010-10-20 | Холбоос | |


Хангүг чийглэг. тийм болохоор нойргүй хоновол яваандаа сульдана. өө нээрээ сөжү битгий уугаарай. наана чинь лондон драй жинн, рот архи хоёр үнэн хямдхан байдийн шоо ирмэх
Бичсэн: LetMaidar цаг: 02:47, 2010-10-20 | Холбоос | |


Харин тиймээ. Нойр хэрэг болох бололтой. Шөнө ч гайгүй л байх юм. Харин өглөө босохдоо л зовлонг нь мэдэрч байна. Би уг нь даалгавараа хийгээд сууж байгаа хүн ухаантай юм. Чадахгүй болохоороо уур хүрээд өөр зүйлд цагаа үрж байна.
Бичсэн: StarLight цаг: 02:43, 2010-10-20 | Холбоос | |


starlight ядрахгүй бна у? хүний газар нойр их хэрэг болно шоо тэврэлт
Бичсэн: LetMaidar цаг: 02:39, 2010-10-20 | Холбоос | |


Тэгээрэй. Би хүлээж байя. Тухайн үедээ сэтгэл их хөдлөөд энэ шүлгийг ганц шөнийн дотор цээжилж байлаа. Хааяахан өөртөө уншиж, эрч хүч авдаг ганц сэргээш минь байгаа юм. Ганцаараа идсэн гахай таргалахгүй. Олуулаа идсэн оготно таргална гэдэг дээ. Булагнаад яахав дээ тэ. ккк
Бичсэн: StarLight цаг: 16:25, 2010-10-19 | Холбоос | |


Үнэхээр гоё шүлэг байна. Цээжилж байгаад дараа нь та нарт уншиж өгнө өө. баярлах
Бичсэн: Ногоон дарь эх цаг: 16:19, 2010-10-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax