Санаж байна чамайгаа санаж байна
Санаж байна гэж тэнгэрийн одноос олон хэллээ ч цөөдөх юм шиг
Санаж байна гэж далайн уснаас их хэллээ ч дутах юм шиг
Тийм ихээр санаж байна

Санаж байна чамайгаа санаж байна
Санасан сэтгэлээрээ сарыг нарыг халхлаад
Сайхан цэнхэр дэлхийгээ бүхэлд нь өлгийдсөнч хүрэхээр
Тийм ихээр санаж байна

Санаж байна чамайгаа санаж байна
Санахын тоолонд өнгийн цэцэгс ургадаг гэвэл
Саруул дэлхий минь бүхэлдээ цэцэгсийн хүрээлэн болохоор
Тийм ихээр санаж байна...

...
2010-10-11
Навчис намартаа шарлавч гунигладаггүй гэдэгт итгэ
Нахиалж гарах бяцхан дүүдээ зайгаа тавьдгийг нь хүндэл
Намайг чамд дурласан гэдэгт минь итгэ
Нандин бүхнээ чамд л зориулах сэтгэлийг минь хүндэл

Цас хавартаан ханзравч харамсдаггүй гэдэгт итгэ
Цагийн эрхээр бусдыг тэтгэх ус болдгийг нь хүндэл
Царианд чинь биш сэтгэлд чинь дурласан гэдэгт минь итгэ
Цаг үргэлж чамруу л тэмүүлэх намайг чи хүндэл

...
2010-10-11
Анхны болоод сүүлчийн хайртдаа би өөрийгөө алтан гадас одоор төсөөлж ярьдаг. Үнэндээ ч өөрийгөө би бас тэгж л төсөөлдөг.
Өөр хүмүүс намайг өөрийгөө одтой, тэгээд бүүр алтан гадастай зүйрлээд энэ ямар их санаатай амьтан бэ гэж бодож магадгүй.
Гэхдээ би өөрийгөө алтан гадас одны
Өндөрт байдагтай нь биш
Өнгөлөг гялалздагтай нь биш
Үргэлж нэг л байрандаа
Үнэнчээр зогсдогтой нь зүйрлэдэг
Тэнгэр, дэлхий ертөнц, хүний амьдрал бүгд л цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Өнгө төгөлдөр бас сүр жавхлантай үзэгддэг тэнгэрийн оддыг үүлс хялбархан хаадаг. Үүрийн гэгээ туяар ч нар мандахад өнгө нь бүүдийж үзэгд...
2010-10-08
Цаг хугацаа миний хажуугаар зогсолтгүй шуурсаар л байсан...
Тэр шуурганд би бага зэрэг өөрчлөгдсөн бололтой. Уг нь багын л их мөрөөдөмтгий, өөдрөг үзэлтэй, бас жаахан бүрэг хүүхэд байсан санагдана. Харин одоо би өөрчлөгдсөн бололтой. Нэг тийм өөрийгөө илэрхийлэх үгс хомсхон байна. Цаг дөнгөж зургаа өнгөрөөд, завгүй хүмүүс ажлаа хийгээд эргэн тойронд сууж байгаа болохоор үгс минь үргэсэн байж ч болох юм. Ямартай ч тэртээ найман жилийн өмнө...
Шөнөөр би унталгүй бодолд автах дуртай
Шүлгийн мөр хэлхэн ододтой ханьсах дуртай
Гэгээн хайрыг мөрөөдөн гунигт дарагдах дуртай
Гэнэн мөрөөдлөө зуран үүр цайлга...
2010-10-07
Өнөөдрөөс шинэ зүйл туршиж үзэхээр шийдлээ. Магадгүй энэ надад таалагдна гэдэгт итгэлтэй байна.
Би угийн л шөнө дөлөөр унталгүй элдвийн зүйл бодож, бас санаанд орсон элдэв зүйлсийг сараачих дуртай нэгэн.
Блог гэгч зүйлийн талаар өмнө нь нэг их сонирхдоггүй байлаа л даа. Гэхдээ саяхан өгүүлэл хайж яваад Ариус гэж өөрийгөө нэрийдсэн(магадгүй жинхэнэ нэр нь биш гэж бодлоо) нэгэн бүсгүйн хөтөлдөг блогийг санамсаргүй үзлээ. Тэнд бичигдсэн зүйлс, тэр дундаа бичсэн шүлэгнүүд нь их таалагдлаа. Өөр бусдад юу гэж үнэлэгдэх нь мэдэгдэхгүй ч миний хувьд өөрийн гэсэн ертөнц, өөрийн гэсэн хүсэл мөрөөдлийн т...
2010-10-07